Монгол банк
Бэлэн Бэлэн бус
Валют Авах Зарах Авах Зарах

Хайлт

Итгэлцлийн үйлчилгээ

"Итгэлцлийн үйлчилгээ" нь харилцагч таны мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан авч зах зээлийн эрсдэл үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор харилцан ашигтай хамтран ажилладаг үйлчилгээ юм.  

БИД таны итгэлцлийг дараах нэр хүндээр батлан хамгаална.

  • БИД ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг байнга ханган ажиллаж сар бүр тайлангаа хянуулдаг. 
  • 15 жилийн хугацаанд нийтдээ 300 тэрбум төгрөгийг 50,000 харилцагчид хүргэсэн нь таны итгэлцэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын ТОП-10 ББСБ 2007-2014 онуудад 8 удаа, МББСБХолбооны 2013,2014,2016 оны ШИЛДЭГ ББСБ-аар шалгарсан.
  • Дэлхийн банк, БСХС-ийн ''Өрхийн орлого нэмэгдүүлэх'' төсөл 6 удаа, НХХЯ-ны ''Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх'' төсөл 2 удаа тус тус хэрэгжүүлсэн.
  • БИД ББСБ нь Нийгмийн хариуцлагын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали улсын ''Microfinanza rating'' байгууллагаар хийлгэж +B үнэлгээг авсан Монголын анхны шилдэг санхүүгийн байгууллага юм.

Итгэлцлийн үйлчилгээний давуу талууд:

  • Инфляцад өртөхгүй мөнгөө өсгөнө.
  • Хадгаламжийн хүүнээс өндөр үр шим /ашиг/ хүртээнэ.
  • Итгэлцлээ барьцаалан Гэрээний хугацаанд багтаан Итгэлцлийн мөнгөн дүнгийн 80% хүртэлх хэмжээнд шуурхай зээл авах боломжтой.
  • Та эрсдэлгүй найдвартайгаар, өндөр өгөөж хүртэхээс гадна таны хадгалуулсан итгэлцэл бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон хүрэх болно.

Утас: 7000 2028